2009-12-28
Бурханы хүүхдүүд болох Хутагт, хувилгаад гэж хэн бэ
Орчин үед Монгол орон амьд буддын уламжлалыг хадгалж буй ганц орон гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа юм билээ.
Яагаад гэвэл хүний сэтгэцийн гоц чадвар, сэтгэхүйн этгээд үзэгдлүүд хүний сэтгэлийн бузар дэв, муу муухайг сайн сайханд хувиргах дияан бясалгалын аргууд, түүний язгуур шалтгааны онолыг судлах талаар буддын гүн ухаан нэн урагш түрүүлж, хэдэн мянган жилийн уламжлал түүхтэй юм.
Хүн хүндээ зайнаас нөлөөлдөг, алсаас хүний сэтгэхүйг жолоодож, ятгаж мэдэж болдог энэхүү ид шидийн цаадах язгуур сурвалж нь хоосон чанарын онолд тулж очино. Үүнийг буддын гүн ухааны сэтгэл төдийтний ёсны хүрээнд номлосон байдаг.
Энэ нь иогийн ухаан агаад нууц тарнийн ёсны дээд төвшний дэнсэл үгүй явдлын хэсэгт тулна.
Мөн билэг баримадын зургаан ёс, билгийн чанадад хүрэхээрээ хүн оюун билгийн хүчээрээ харахгүйгээр үзэж, чагнахгүйгээр сонсч, хийхгүйгээр бүтээж, эрэхгүйгээр олох мэт шидийн чадварт хүрдэг байна. Энэ нь чухамдаа хоосон чанар гэдэг чинь туяа юм байна, ухамсарын дээд түвшинд чухамдаа гэрэл туяаны ертөнц бий. Үнэндээ бол хоосон биш бодитой, гагцхүү сэрэл мэдрэхүй арга ухаанд өртөгдөх тунгалаг оюун, халуун хайр хоёрын салшгүй нэгдлийг өөртөө цогцлуулсан хүмүүний ухамсарт нээгддэг увидас юм. Үнэн чанартаа хутагт хувилгаад хоосон чанарыг онолоо гэдэг нь багц туяаны дунд оюун санаагаараа нэгдсэн гэсэн үг.
Төвд Монголын хутагт хувилгаад энэхүү эрдмийг гарамгай эзэмшиж байсан нь атлантчуудын эрдэм одоо болтол уг удам цусанд нь байсаар байгаагийнх.
Олон жилийн түүхэн уламжлал болон урд төрлийнхөө зөн билэг, гойд авъяас, увидсыг хойт төрөлдөө дамжуулсан, шашны өндөр дээд мяндагтнуудыг хутагт хувилгаад гэх ба тэд бол бурханы хүүхдүүд Бурхан хүмүүс юм.
Хутагт гэж үлэмж, хэтэрхий гэсэн уйгар үг. Бурханы мэлмийгээр тольдож, бурханы зүрхээр мэдэрч, Билгүүнээр гэгээрүүлж, нигүүлэсхүйгээр гэтэлгэхийн эрдэм төгс бурханы шашны дээд хуврага эрдэнийн нэр.
Тэд “Зүйл зүйлийн эрдмийг хурааж, зүрх сэтгэлдээ энэрэнгүй үзлийг ариун агаар мэт хураасан хүмүүс билээ.”
Энэхүү нандин уламжлалыг хүндэтгэхийн зэрэгцээ дээдлэн үзэх, шинэчилэлтийн үзэл санаагаар баяжуулан хөгжүүлэх, цаашид үе залгамжлуулах хэрэгтэй юм.
Энэ бол манай хөгжил дэвшлийн бодит шаардлагатайг шууд холбогдож байгаа болно.
Монголын хутагт хувилгаад бол угсаа залгамжилсан ноёд түшмэдээс ялгаатай. Эрдэм мэдлэгтэй, ховорхон заяасан гоц авъяас, өвөрмөц арга чадвартай хүмүүс байсан учраас хүн амын өчүүхэн хувийг эзэлдэг байжээ.
Үндэсний хутагт хувилгаад амьд бурхад байсан байна.
Монголын хутагт хувилгаадын дотроос номын их мэргэд олон төрж гарсан түүхтэй.
Тухайлбал:
Өндөр Гэгээн Занабазар,
Зая бандид-Лувсанпэрэнлэй,
Хамба Номун хан-Агваанхайдав,
Эрдэнэ мэргэн бандид-Ишсамбуд,
Дошгин ноён хутагт-Данзанравжаа,
 Их сударч, тайж Инжаннаш,
Эрдэнэ мэргэн бандид,
ханчин хамба Жамянгарав
зэргийг дурдаж болно.
Монголын хутагт хувилгаад бол ард түмний шилдэг хөвгүүд, шашин соёлын нэрт зүтгэлтнүүд байсан учраас олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж тэдэнд эрдэм ухаан, арга билэг, авъяас чадвараараа ихээхэн ач тус хүргэж байжээ. Одоо ч гэсэн ач тусаа өгсөөр илгээсээр байна.


Сэтгэгдэл:


zanabazariin buteesen burhadiin zurgiig uzej bolhgui yum buteesen buteeliig n uzmeer bn ene hunii talaarh tuuhiig bol tertei tergui tuuhiin nomon deerees uzchihne harin buteesen buteeliig n haruulj bj hun bolgon medej daraa daraagiin uyd dursagdana shuu dee
Бичсэн: oyuka (зочин) цаг: 18:15, 2011-07-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax