2009-12-28
Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд
Монгол хэт их гүрний бүрэлдэхүүнд байсан улсуудаас 17-р зуунд 4 их хаан билэгт хүмүүн төржээ. Энэ нь зүрчидийн Энэ-Амгаглан хаан, Монголын Занабазар, Оросын 1-р Пётр хаан, Энэтхэгийн Шах Жихан хаан нар болой. Монголын хэт их гүрний суурин дээр тэд ухаанаараа өрсөлдөж байлаа.
Тэдний дотроос Өндөр гэгээн Занабазар дэлхийн хэмжээний сод мастер, шашин улс төрийн бодлогыг хослон баригч, гэгээрсэн агуа их хувилгаан хүн.
Монгол түмнийхээ билгийн мэлмийд, үндэсний урлаг соёлын манлай болсон Майдарын гэгээн, язгуурын таван будда, цагаан, ногоон дарь эх, бүтээлээ дэлгэн дурайлгажээ. Монгол түмний сэтгэлийн туяа болох зохицол тэнцвэрийн индиго туяа ийнхүү анхдугаар богдод төвлөрч, Буддын сувдан сондор болсон бүтээлүүдээрээ Монгол төдийгүй хүн төрлөхтний ирээдүйг хамгаалан дархалсан байна.
Тэрбээр Монгол түмний сүлд сүнс болсон “Соёмбо”-ыг бясалгалаар бүтээж, өөрийн бүх рид хувилгаан, увидас адислалыг шингээсэн “Адислагч эх“ буюу “ЦАГИЙГ ТОХИНУУЛАГЧ”  айлдвараар хүн төрлөхтний түүхийг энх-амгалангийн замд урвуулж эцэстээ хотол даяараа гэгээрч, жаргах жамтайг айлдаж адисласан байна.

“Адислагч эх” буюу “Цагийг тохинуулагч”
Адистэдийн дээдийг хайрлагч ихэс багш нар болон
Авралын хурыг буулгагч амарлингуй ба догшин тэнгэрс
Барцад бүхнийг арилгагч дагинас Чойжингуудад
Бишрэлээ өргөж бие, хэл, сэтгэлээрээ мөргөн залбиръя
                                              /3 удаа сунаж мөргөөрэй/

Ариун сэтгэлээр бэлдсэн тахилын чуулганыг
Агуу огторгуй дүүрэн түгээн дэлгэрүүлж
Алс эртнээс хурсан нүгэл хилэнцийг тэвчин
Алсад дурсагдах буяныг даган баясмуй
Асар дэлгэр номын хүрдийг эргүүлэн соёрхооч

Ачит тэр хүрд орчлонгийн эцэс хүртэл эргэг
Аяа үүгээр гийсэн буяны алимад цогцууд
Анхлан тавьсан бурхад дээдсийн ерөөл ёсоор
Амьтан бүхний ухааныг гийгүүлэн тэтгэж
Ашид билгийн гэгээг гэрэлтүүлэхээр зорьтугай

Мунхаг цагийн их харанхуйгээр бүрхэгдэн энэлсэн
Муу заяаны туйлыг нигүүлсэнгүй сэтгэл авар
Муу заяаны туйлыг нигүүлсэнгүй сэтгэлээр авар

Үйлийн үрийн гаслант сэтгэлээр боловсорсон
Үнэнхүү зовлонгийн их түймрийг унтрааж
Өш хонзонгийн зовлонт сэтгэлийг арилган
Өрөвч ухааны гайхамшигт цогцос дэлгэрэх болтугай
Аврагтүн, аврагтүн, үнэн итгэлт дээдэс минь
Үзэгтүн, үзэгтүн хэмжээлшгүй нигүүлэсхүйн их сан минь ээ

Эндэгдэл алдааг минь алгасалгүй
Эртний энэрэлээ сонсго
Таалан таалан соёрхож авралаар түргэн тэтгэ
Ариун номны нарны гэрэл нь
Арван зүгт дэлгэрч
Дээд гурван эрдэнийн адистэд хийгээд
Дээдийн номын урвалтгүй барилдлагааны хүч
Хүндлэн шүтэж сахисан бидний үйлсээр
Хүсэл бүхэн маань сэтгэлчлэн бүтээх болтугай

Аврал бүхэн хурсан ламын адистэдээр
Ахуй үесийн доройтол бүхэн амирлаж
Хорвоогийн сайн үйлс сүндэрлэн бүтэж
Хотол даяараа жарган цэнгэхийн өлзий хутаг орштугай



Сэтгэгдэл:


нэээээээээх муууууууууууууууууууууууууу
Бичсэн: Зочин цаг: 12:49, 2010-01-31 | Холбоос | |


Гоё бичлэг байна. Соёон гэгэрүүлэгчийн өөр хэдэн зохиол байвал постлооч? Их гоё үгний зохиомжтой юм.

@Админ: Сонирхолтой санагдлаа- яагаад Будддын суртачилгаа байж болзошгуй гэж?
Дэлхийн Сэргэн мандалтын тухай бичвэл, Христийн суртачилгаа болно гэсэн үг уу?
Бичсэн: AmonRa цаг: 17:34, 2010-01-07 | Холбоос | |


Ойлголоо. Би уг нь залуучууд бид өв соёлоосоо хэтэрхий холдож хөндийрч, өвөг дээдсийнхээ сайхан зан заншлуудыг мартсан гэдэг утгаар л энэ блогийг бичэх гэж оролдож байгаамаа. Гэхдээ сайтын үйлчилгээний журмын дагуу бичлэгээ цааш нь үргэлжлүүльеээ баярлах
Бичсэн: Pagmaa цаг: 12:28, 2010-01-06 | Холбоос | |


Сайн байна уу,
Манай сайтын үйлчилгээний нөхцөлтэй бүртгүүлэх үедээ уншиж танилцсан гэж найдаж байна. Манайх Христ, Будда аль ч шашны хувьд ямар нэгэн сурталчилгааг хориглодог. Таныг үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцаагүй бол танилцаад үйлчилгээний нөхцөлийн хүрээнд блогоо үргэлжлүүлэн хөтлөхийг хүсье. Үйлчилгээний нөхцөлийг зөрчин үргэлжлүүлэн хөтөлсөн тохиолдолд ямар нэгэн байдлаар устгагдаж болно гэдгийг ойлгоорой.
Бичлэгүүдийг уншиж хянаагүй ч шашны сурталчилгаа байж болзошгүй харагдсан тул сануулга өгч байгааг ойлгоно уу.
Баярлалаа.

Админ
Бичсэн: Зохицуулагч цаг: 09:47, 2009-12-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax